Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. 

Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм.

Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгохыг холбогдох албанынханд даалгасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг үүрэг болголоо.