Монгол Улсын нийт хүн амын 37,1 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдний 35.0 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна гэсэн статистик мэдээлэл бий. 

Хоёр жилийн өмнө байгуулсан Хүүхдийн төлөө санд 2021-2023 онд дөрвөн төрлийн 11 тэрбумын орлого бүрдүүлснээс 45 хүүхдэд 106.7 сая төгрөг зарцуулсан байна. Тус сангийн орлогын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого эзэлдэг. 

Хүүхдийн төлөө санд авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар худалдаж 9 тэрбум төгрөг, “Хүүхдийн төлөө фонд” ТББ болон бусад орлогоор 2 тэрбум төгрөг, хандив тусламжаар 17 сая төгрөгийг тус тус бүрдүүлжээ.