Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Дэлгэрхааны энгэр” гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг цагдаагийн газраас илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Тэд 6 дугаар сараас эхлэн Говь-Алтай аймгийн харьяат иргэн М, Х нар нь 2 ширхэг экскаватор, 1 ширхэг ковш,  2 ширхэг ачааны Хово маркийн автомашинтайгаар ажиллажээ.

Цагдаагийн газраас дээрх иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна. Иймд иргэд хөдөлмөрчид та бүхэн аливаа үйл ажиллагаа явуулахдаа хууль, журмын дагуу зөвшөөрөл авч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас анхааруулж байна.