Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучилдаг 66 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Шалгалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар томилогдсон “Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх”  ажлын хэсгийн бүрэлдэхүүн хариуцан ажиллаа.

Шалгалтад 66 байгууллага хамруулснаас 14 байгууллага гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангажээ. Тусгай зөвшөөрөлгүй зуучлах үйл ажиллагаа эрхэлж байсан 33 байгууллагад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын тушаалаар хяналт, шалгалтын дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан 19 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг энэ сарын 4-ний өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаагаар түдгэлзүүллээ.  

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрс:

  1. Аск Эба ХХК
  2. Баян алтан бухт ХХК
  3. Би Жи Сервис ХХК
  4. Биллихиро ХХК
  5. Бюула ХХК
  6. Жи Пи Партнерс ХХК
  7. Кайкакү ХХК
  8. Монжа Интернешнл Эдүкейшн ХХК
  9. Нарт Атас ХХК
  10. Монфүжи ХХК
  11. Монгол стандарт ХХК
  12. Сарухай ХХК
  13. Си Эс Эм Эм ХХК
  14. Трансформер ХХК
  15. Ти Ай Партнерс ХХК
  16. Тоба маркет ХХК
  17. Хар- Од ХХК
  18. Эрмэг жигүүр ХХК
  19. Эрхэс Очир Эрдэнэ ХХК