Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс "Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдааныг Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам есдүгээр сарын 25-наас 30-нд хамтран зохион байгуулах "Монгол, Хятадын найрамдлын өдрүүд" сэдэвт арга хэмжээний хүрээнд зарлаж буй юм байна. 

Тус нийтлэлийн уралдааны зорилго нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн хийгээд одоо, ирээдүй болон өнөө цагийн Хятад орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилт болоод хоёр орны ард түмний найрамдлыг Монголын олон нийтэд таниулахад чиглэжээ. 

"Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт энэхүү уралдаанд Монголын нийт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, сонирхогч оролцох боломжтой бөгөөд 2023 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны өдрийн хооронд материалуудаа хүлээн авах ажээ. 

Нийтлэлд тавигдах шаардлагын тухайд, 

-Сэдэв болон агуулга нь уралдааны зорилгод нийцсэн байх

-Хэл найруулгын ур чадвар сайн байх

-Бүтээлч хандлагатай, өөрийн байр суурийг илэрхийлсэн байх

-Сонирхолтой, шинэлэг байх

-Тодорхой баримт, жишээ дурдсан байх

-Ашигласан материал, дурдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх

-Тогтоосон хугацаанд ирүүлэх

-Үсгийн фонт arial 12, мөр хоорондын зай 1.5, A4 цаасны хэмжээтэй байх

-Нийт хэмжээ нь 3.5 талаас хэтрэхгүй байх

-Сэтгүүлчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, хавсаргасан байхыг заасан байна. 

Нийтлэлийг 0-100 хүртэл онооны системээр дүгнэх бөгөөд 

-Сэдэв, агуулга уралдааны зорилгод нийцсэн байдал: (20 оноо)

-Хэл найруулгын ур чадвар: (20 оноо)

-Бүтээлч хандлага, өөрийн байр суурь: (20 оноо)

-Сонирхолтой, шинэлэг санаа: (20 оноо)

-Баримт жишээ дурдсан байдал: (20 оноо)-ыг тусгасан байхыг заажээ. 

Нийтлэлийг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй нийтлэлийг шалгаруулалтад оруулахгүй юм байна.

Материалыг 2023 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн хаягаар /+976-76767663, info@mongolia-china.org/ хүлээн авах ажээ.

Уралдааны шагналын сан:

- Тэргүүн байр – 1 (Өргөмжлөл, 3 сая төгрөг)

- Дэд байр - 2 (Өргөмжлөл, 2 сая төгрөг)

- Гутгаар байр - 2 (Өргөмжлөл, 1 сая төгрөг)

- Тусгай байр - 3 (Өргөмжлөл, мөнгөн шагнал) байх юм байна.