Дипломатч Д.Ганхуягийг эх орондоо бүрэн мөсөн буцаж буйг тохиолдуулж Хятад улс хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн оныг хүртэл БНХАУ-д Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын алба хашиж байсан түүнд Хятад улсын төрийн албанаас хоёр орны найрамдлыг бэлгэдэн анхны өдрийн дугтуй, Ерөнхийлөгч Х.Баттулгын бэлэглэсэн 30 мянган хонины нэрэмжит дугтуйтай хослуулан гаргаж дурсгасан байна.

Энэ нь хоёр улсын дипломат харилцаанд оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг нь үнэлж буйн илэрхийлэл юм. 

Д.Ганхуягт гардуулсан энэхүү дугтуй дээр Монгол, Хятадын ард түмэнд зориулсан найрамдал, нөхөрлөлийн үгсийг хоёр орны хэлээр бичсэн байна. Тэрбээр гадаад харилцааны салбарт 40-өөд жил үр бүтээлтэй, идэвхтэй ажилласан, нэр хүндтэй дипломатчдийн нэг юм.



Найрсаг хөршийн халуун сэтгэлээр
Найрамдалт харилцаа батжин хөгжинө
Мөнхийн хөршийн мэргэн ухаанаар
Монгол Хятад мандан хөгжинө

Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг бүр мөсөн буцахтай холбогдуулан энэхүү дурсгалын дугтуйг гаргав. 





"Хоёр орны харилцааны ирээдүй улам сайхан гэрэл гэгээтэй болно гэдэгт итгэлтэй байна."