БНХАУ-ын хакерууд бичил чип ашиглан “Amazon”, “Apple” зэрэг АНУ-ын компаниудын мэдээлэлд нэвтэрсэн талаар мэдээ ар араасаа гарч эхэллээ.

Мэргэжилтнүүд Хятадын "тагнуулч чипүүд" компьютерын програмд зөвшөөрөлгүй нэвтрэх арга буюу "God-mode" байх магадлалтай гэжээ. Өнөөдөр bloomberg агентлагийн мэдэгдсэнээр Хятадын тагнуулчид Apple болон Amazon-г багтаасан Америкмйн томоохон сүлжээ компаниудын техникийн хангамжуудыг тэдний гадаад руу боловсруулагддаг серверт микро чип суулгах замаар суулгасан гэж үзжээ. 

Харин уг мэдээллийг “Apple”, “Amazon” болон “Super Micro” компаниуд эрс үгүйсгэсэн байна. Мөн тэд Холбооны мөрдөх товчооны мэдэгдсэн шиг сэжигтэй төхөөрөмж олоогүй хэмээн батлан өгүүлсээр байгаа аж. БНХАУ-ын Гадаад хэргийн яам ч үүнийг гүтгэлэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 

Уг чипийг Bloomberg-ийн сэтгүүлчид эрэн сурвалжилж, Засгийн газар болон компаниудын эх сурвалжтай ярилцсаны дүнд үүнийг илрүүлсэн билээ. Гэвч энэхүү "тагнуулч чипүүд" хэр өргөн тархсан мөн нууц мэдээллийг ямар байдлаар ашигласан талаарх ноцтой асуултууд хариулагдаагүй хэвээр байна. 

Өмнө нь программ хангамжийн салбарынхан хакерын дайралтуудад л анхаарал хандуулдаг байсан  бол чип суулгасан уг мэдээ багагүй сандралд оруулжээ. Тухайлбал Berkeley олон улсын компьютерын шинжлэх ухааны институтийн профессор үүнийг "Түгшүүртэй дайралт" хэмээн тодорхойлсон юм. Өмнө нь мэргэжилтнүүд Хятад улс үйлдвэрлэлээрээ хэт монополь байгаа учраас техник хэрэгслийн хангамжийн сүлжээ эрсдэлд орсон талаар сануулж байсан нь ийнхүү биелэлээ олжээ.

Өдийг хүртэл Bloomberg-ийн олж илрүүлсэнтэй дүйцэхээр дайралт АНУ-д компанид гарч байсан удаагүй. Энэ мэдээллийн дараа техникийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлтийн зах зээлийг эргэн харахгүй бол иймэрхүү дайралтаас урьдчилан сэргийлэх арга байхгүй гэж эх сурвалжууд Verge-д дурьдсан аж. 

Мөн Luta Security-г үндэслэгч Katie Moussouris "Халдагчид ийм төрлийн хортой суулгацыг бүх төрлийн програм хангамжийн хамгаалалтуудад нэвтрэхдээ ашиглах болно. Гамшиг нүүрлээд байна" гэжээ.

Үр дүнд нь техник хангамжийн түвшинд цоо шинэ төрлийн хамгаалалт, мөн бүгдийг дахин кодлох шаардлага үүсээд байна.



Эх сурвалж: The Verge