Хятадын интернет хэрэглэгчид Засгийн газрын төлөөлөгч Ли Зонкайг 38 настай гэдэгт итгэхгүй байгаа аж.

Тэрээр Хятадын хамгийн ядуу мужид ядуурлыг бууруулахаар олон жил цуцалтгүй ажилласны дараа түүний үс нь бууралтсан байна. Ли Зонкай 1980 онд төрсөн. Гэвч түүний албан баримт дээрх зургаас жинхэнэ насыг нь олж харах боломжгүй юм. 

Ли нь Хятадын хамгийн ядуу бүсүүдийн нэг болох Даяа дүүргийн Ванби хотын намын хорооны орон нутгийн нарийн бичгийн дарга юм. Тэрээр 16 насандаа төрийн албан хаагчаар ажиллаж эхэлсэн ба өнгөрсөн гурван жилийн хугацаанд орон нутгийн оршин суугчдыг ядуурлаас ангижруулах хүчин чармайлт гарган ажиллаж байгаа.

Өнгөрсөн амралтын өдрөөр Ли Зонкайн зураг Хятадын сошиал медиагийн анхаарлыг татсан бөгөөд зураг дээрх түүний төрхийг залуу байх боломжгүй хэмээн үгүйсгэсэн байна. Гэсэн хэдий ч орон нутгийн засаг захиргаа Лиг үнэхээр 38 настай гэдгийг олон нийтэд баталсан ба түүний буурал үс нь олон жилийн цуцалтгүй ажилтай нь холбоотой хэмээн тайлбарлажээ.

Ли түүний дүр төрх олны анхаарал татсанд маш их гайхсан бөгөөд ажил ихтэй болохоор дүр төрхөндөө санаа тавих цаг байдаггүй. Зураг авахуулахаасаа өмнө үсээ будуулж амжаагүй гэдгээ сэтгүүлчдэд тайлбарлан хэлсэн байна.

Сошиал медиагийн хэрэглэгчид түүний хөдөлмөрч байдлыг үнэлсэн бол зарим нь албан тушаал олохын тулд насаа нуусан мэтээр буруутгажээ.