Хятад улсын мөнгөн тэмдэг юанийн эх загварыг  Хө Ү Мин хэмээх монгол гаралтай зураач гаргаж байжээ. 

Тус улсын мөнгөн тэмдэг нь түүхэндээ таван удаа зураг, загвараа өөрчилж байсан бөгөөд Хө Ү Мин нь хоёр ч загварт нь гар бие оролцон бүтээжээ. 

Тэрээр 1930 онд Хятадын Хубэй мужид монгол үндэстэн гэр бүлд мэндэлсэн байна. Түүнийг 19 настай байхад буюу 1959 онд шинэ хятад улс байгуулагдсан юм. Энэ цагаас тэрээр Хятад улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон хявьсгалын сэдэвтэй уриа зургууд реалист зураг бүтээж, хэрэм хана дээр зурдаг байсан аж. 

Бичлэг үзэх: 

Хожмоо тэрээр Хятадын хамгийн алдартай ханын зураач болж, Хятадын зураач, урчуудын эвлэлийг байгуулан олон жилийн турш удирдаж явсан байна. 

 Мөн тэрээр Хятадын төрийн дээд одон буюу "Алдар хүндийн шагнал"-ыг хоёр удаа хүртсэн байдаг.  Мао Зедунтай тун ойр дотно нэгэн байжээ.