ӨМӨЗО хяналтын камерын системийг ашиглаж гэмт хэргийн гаралт, тоог бууруулсан сайн жишгийг Монгол Улсад нутагшуулахаар болжээ. ӨМӨЗО-ны Хөх хот нь гурван сая хүн амтай. Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хяналтын камерын системийг суурилуулснаар гэмт хэрэг, зөрчил 30 хувиар буурч, илрүүлэлт 17 хувиар өсчээ. Энэхүү камерын хяналтын системийг ажиллуулж эхэлснээс хойш 200 хоногийн хугацаанд ӨМӨЗО-ны цагдаагийн байгууллагад нэг ч гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирээгүй байна.Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд орчин үеийн техник, технологийн шийдлийг ашиглах нь “гар нүцгэн” тэмцэхээс хувь илүү үр дүнтэй холбогдох албаныхан хэллээ. ӨМӨЗО-ны Ма Мин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогттой уулзлаа. Уулзалтын үеэр ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.