Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг KCNA удирдагч Ким Жөн Ун нь бордооны үйлдвэрийн нээлтийн улаан тууз хайчлах ёслолд оролцож байгаа талаар мэдээлжээ.

Түүнийг ийнхүү олны өмнө гарч ирэхэд хэдэн мянган хүн уухайлж удирдагчдаа хүндэтгэл үзүүлсэн байна.

Хамгийн сүүлд Ким Жөн Ун 4 дүгээр сарын 12-нд төрийн мэдээллийн сувгаар гарсан бөгөөд тэр цагаас хойш гарч ирээгүй нь түүний талаар элдэв шуугиан дэгдэхэд хүрээд байсан юм.

KCNA-гийн мэдээлэлд “Эрхэм хүндэт удирдагч, нөхөр Ким Жөн Ун бордооны үйлдвэрийн барилгын ажил дууссаны дараа хүндэтгэлийн ёслолд оролцож, тууз хайчиллаа” гэсэн байна.


Эх сурвалж: BBC