К.Номинжинолон улсын “Llangollen International Musical Eisteddfod” хөгжмийн наадамд АНУ-ын хөгжмийн зохиолч, Граммийн хошой шагналт Кристоферын урилгаар долоон хэлээр гоцлон дуулжээ.

Дэлхийн 500 орчим уран бүтээлчдийн оролцдог уг тэмцээнд Номинжин өмнө нь амжилттай оролцож байсан юм.Харин энэ удаа дэлхийн урлагийн ододтой хамт "Бүх улс үндэстнийг дуудахуй" концертод уригдсан байна. Түүнтэй хамт Америк, Африк, Тайванийн найрал дуучид дуулсан бөгөөд тоглолтын бичлэг сарын турш BBC-гийн сайтан дээр байрших юм байна. 

Энэ найрал хөгжмийн уран сайхны удирдаач нь Кардифф “Дэлхийн дуучин-2017” дуурийн дуу дуулаачдын тэмцээний шүүгчдийн тэргүүн юм байна. 

                                                                                                                                                           Ц.Цэрэндолгор