“Korean Air” компанийн нисэх онгоцуудыг ашиглан бараа бүтээгдэхүүн хууль бусаар хил давуулсан хэрэгт тус компанийн тэргүүн болон түүний гэр бүлийн гишүүдийг буруутгаж байгаа тухай БНСУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Уг хэрэгт холбогдолтой байж магадгүй таван хүнийг прокурорын газар шалгаж байгаа ба тэдний дунд “Korean Air” компанийн дэд тэргүүн асан Чо Хюн А, түүний эхнэр болон том, бага охин багтаж байгаа ажээ.

Гаалийн ерөнхий газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, тэдгээр таван хүн 2009 оноос энэ оны тавдугаар сард хүртэл 260 удаа нийт 130 мянга орчим ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулсан ажээ.

Мөн компанийн тэргүүн асны эхнэр болон охидыг бараа бүтээгдэхүүн худалдан авч, компанийн эд зүйлс мэтээр онгоцоор тээвэрлэхийг хилийн чанад дахь салбаруудын ажилтнуудад даалгасан хэмээн буруутгаж байгаа юм байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK