Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл уриалга гаргасныг хүргэж байна.

Дэлхийн олон улс оронд  Шинэ Короновиурусний /Covid -19/ өвчний халдварын нөхцөл байдал хүнд хэвээрээ байгаа, энэ байдал бүрэн намжтал тодорхой хугацаа орох байдал ажиглагдаж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас удаа дараа мэдэгдэж, зөвлөж байна.

Түр зуурын боловч санамсаргүй тохиолдлоос өндөр эрсдэл дагуулж болзошгүй энэ цаг үед Зөвлөлийн гишүүд дэмжигч, хамтран ажиллагч иргэдийн төлөөлөл холбоо, нийгэмлэг клуб болон нийт хилийн чанадад суугаа Монгол иргэддээ олноор цугларах аливаа спорт, соёл, урлаг, олон нийтийн бусад бүхий л нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхой хугацаагаар буюу тус вирусийн нууц болон илрэх үе, одоо дэлгэрсэн улс орнуудад тархалтын хурд, олон улсын нэр бүхий байгууллагуудын гаргасан нөхцөл байдал намжих урьдчилсан таамаглал зэргийг харгалзан 2020 оны 05 сарын 10-нийг дуустал зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн та бүхэндээ зөвлөмж болгож уриалж  байна.

Мөн иргэд та бүхэн суугаа улс, хотуудынхаа удирдлага, төр засгаас гаргаж буй мэдээлэл, шийдвэр, зөвлөмжийг цаг алдалгүй авч, сандралгүй тайван байдлыг эрхэмлэн, хувийн хариуцлагаа илүү өндөржүүлж, эрүүл мэнддээ анхаарч, өөр хоорондоо байнгын холбоотой байхыг хүсье.


Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ
2020.03.10