Х.Оргил
03 сарын 08, 2020
Коронавирусийн тархалт хамгийн өндөртэй байгаа Италийн Ломбард мужийн 16 сая хүнийг хөл хорионд оруулах шийдвэрийг тус улсын засгийн газар гаргалаа.
Мөн тус мужаас гадна бусад 14 мужийн иргэд аялахын тулд тусгай зөвшөөрөл авахыг зөвлөжээ. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конт сургуулиудыг хаа, фитнес төв, музей, шөнийн клуб зэргийг хаахаа мэдэгдээд буй.
Энэхүү хатуу хөл хорио ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх аж.
Хөл хорио эдийн засгийн хувьд хүчирхэг мужуудад тархаж буй. Сүүлийн мэдээгээр уг вирусийн улмаас 230 хүн амь насаа алдасны 36 нь сүүлийн 24 цагт нас барсан хэмээн мэдээлжээ.Нийт халдвартай хүний тоо бямба гарагт огцом өсөж 1,200-аас 5,883 болж өссөн байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.