Кристиано Роналду өнгөрсөн мягмар гарагт Манчестерын Олд Траффордод ирэхдээ очир алмаазаар дүүрэн нүд гялалзуулсан зүүсгэлээр гангарчээ.
"Franck Muller" брэндийн тус цаг нь 1.2 сая фунтын үнэтэй аж.
Түүний одоогийн тоглож байгаа Ювентус, хуучин Манчестер клубтай тоглохын өмнө ийнхүү баян чинээлэг байдлаа харуулсан нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Хэдэн долоо хоногийн өмнө хөл бөмбөгийн одыг хүчингийн хэрэгт буруутган, сонин сэтгүүлээр сенсаци тарьсан ч тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.
Роналдугийн зүүсэн цаг нь “ховор, гайхалтай, нарийн хийцтэй” хэмээн Жозеф Фроүст, Фроүст дэлгүүрийн эзэн хэлсэн байна. Тус дэлгүүр нь "Franck Muller"-ийн цорын ганц нийлүүлэгч юм.
RONALDO'S WATCH
Franck Muller 7008 T INV C INV
Power Reserve: 60 Hours
Number of movement components: 193
Functions: Winding shaft with two positions
Dial: Full set of baguettes: 143 diamonds, 10.42cts
Case: Full set of baguettes, 42 diamonds, 6.23cts
Bezel: Full set of baguettes, 40 diamonds, 7.5cts
Эх сурвалж: https://www.dailymail.co.uk