"A Star Is Born" киноны жүжигчин Lady Gaga нь Академийн шагнал гардуулах ёслолоос хойш анх удаа өчигдөр савхин хар хүрэмтэй, сэтгэл хангалуун Лос Анжелст алхаж байгаа нь гэрэл зурагчны дуранд өртжээ. 

Холливуд одоо ч түүний өнгөрсөн ням гарагт жүжигчин Брэдли Күүпертэй үзүүлсэн гайхалтай үзүүлбэрийн талаар шагширсаар байгаа. Мөн түүний “Shallow” дуу нь шилдэг дууны төрөлд ялсан юм. 


Дуучин Гага болон жүжигчин Күүперийн үзүүлбэр нь гүнзгий харилцаанынх нь илрэл болсон бөгөөд тэдний хооронд төстэй талууд олон байдаг нь киног амжилттай болоход чухал хувь нэмэр үзүүлсэн тухай шуугиан гарсаар байна. Ням гарагийн үзүүлбэрээс хойш Күүпер болон найз бүсгүй топ модель Ирина Шейкийн харилцаанд “хурцадмал байдал” үүссэн тухай хүртэл мэдээлжээ.

Гэсэн ч Иринагийн хувьд найз залуугаа Гагатай хардахаас илүү, түүнийг хажуудаа байлгах хүсэлтэй ба хэвлэл мэдээллээр “Гага Күүпер нар дотно харилцаатай” тухай шуугиан болон олон арга хэмжээнд оролцохоос залхаж буйгаа илэрхийлсэн байна. 

Тэрээр найз залуугийнх нь найруулж, гол дүрд нь тоглосон кино амжилт үзүүлсэнд туйлын баяртай байгаа ба  хамтдаа Оскарт явах болсондоо сэтгэл догдолж байна хэмээн хэлж байсан юм. Хосууд 2015 оноос хойш болзон,  2017 онд охин Леа нь төрсөн юм.