Л.Энх-Амгалан: Энэ сарын 01-нээс ур чадвартай багш нарт цалингийн 10-25 хувийн нэмэгдэл олгоно

Б.Баясгалан
02 сарын 04, 2021

Багш нарт ур чадварын нэмэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн цалингийн 10-25 хувиар тооцон олгохоор болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа мэдээллээ.

Тэрээр "Боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан "Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл" ажлыг эхлүүлж байна. 

Багш нарын ур чадварын нэмэгдэлд 3 сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Үүнээс болоод төсөв дээрээ мөнгө нь байгаа мөртлөө журам нь батлагдаагүй учраас багш нар ур чадварын нэмэгдлээ авч аваагүй. Энэ 2 дугаар сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам, 3 яамны сайдын хамтарсан шийдвэр боллоо.

Ур чадварын нэмэгдэл бол багш нарын олон жил ярилцаж байгаад "Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуудлыг үр дүнд нь суурилсан систем нэвтрүүлэх" ёстой гэсэн санал байсан. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдлээ авна. 

Ур чадварын нэмэгдлийн асуудал дээр одоо гомдохгүй шүү. Улстөр хийхгүй шүү. Энэ аргачлалыг багш нар өөрсдөө сонгосон. Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй, зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн байгаа" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

ороннутаг хөл хорио шинжилгээ

Сэтгэгдэл бичих (23)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.