Peak.mn
12 сарын 24, 2019
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “LG” компани хос дэлгэцтэй, “5G” сүлжээ дэмждэг шинэ ухаалаг гар утсаа ирэх оны хоёрдугаар сард болох Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн /MWC/ үеэр танилцуулна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
“LG” компани “5G” зах зээл дэх байр сууриа өргөжүүлэхийн тулд “V60 ThinQ” нэртэй “5G” сүлжээ дэмждэг ухаалаг гар утсаа Барселона хотод болох арга хэмжээний үеэр танилцуулна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Мөн “LG” компанийн мэргэжилтнүүд БНСУ, АНУ, Япон руу хийх тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэнэ хэмээн таамаглаж байгаа ажээ. Ташрамд дурдахад, “V60 ThinQ” гар утасны өмнөх загвар болох “V50S” өнгөрсөн 10 дугаар сард худалдаанд гарсан юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.