Өмнөд Солонгос улсын LG компани сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа гар утасны бизнесээ дахин үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг өнөөдөр гаргажээ. 

Тус компани сүүлийн зургаан жилд зөвхөн гар утасны салбараас 4.5 тэрбум ам.долларын алдагдал амсжээ. Өнгөрсөн онд LG компани дэлхийн зах зээлд 28 сая шихэг гар утас нийлүүлсэн бол Samsung Electronics 256 сая гар утас нийлүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд энэ салбарын өрсөлдөөн ширүүсч, томоохон өрсөлдөгч компаниуд гарч ирснээр зах зээл дахь байр сууриа алдаж эхэлжээ. 

Өнөөдрийн байдлаар тус компани ухаалаг гар утасны зах зээлийн ердөө хоёр хувийг эзэлж байна.

Өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ "LG компани зах зээлийн өндөр өрсөлдөөнтэй энэ салбараас нэрээ татаж байна. Ийнхүү бид цахилгаан автомашины эд анги зохион бүтээх, робот, автомат төхөөрөмж, хиймэд оюун ухаан зэрэг цааш өсөх ирээдүйтэй салбарт төвлөрч ажиллахаар боллоо" гэж тайлбарлажээ.  

Эх сурвалж: BBC