Өчигдөр орой Малайзын нийслэл Куала Лампур хотод галт тэрэг осолдож 200 гаруй хүн бэртжээ. 

213 зорчигч тээвэрлэж явсан уг галт тэрэг Петронас цамхагийн ойролцоо хоосон галт тэрэгтэй мөргөлдөн, осол гарсан байна. Хотын цагдаагийн газрын дарга  Мохамад Зайнал Абдулла сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү осол нь галт тэргийн удирдлагын төвөөс гаргасан буруу тооцооллоос үүссэн байж болзошгүй” гэжээ. 

Шархадсан 213 хүний 47-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол бусад 166 нь хөнгөн гэмтэл авсан байна.