БАМАКО. /Reuters/. Мали улсад үндэстэн хоорондын мөргөлдөөн болсны дараа Ерөнхий сайд Сумейлу Бубейе Маига тэргүүтэй тус улсын Засгийн газар огцорчээ.


“Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг огцруулах шийдвэр гаргалаа” гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдсэн байна.


Баруун Африкт оршдог Мали улсын төвийн нутгийн Огоссагу тосгонд халдлага болсноос хойш дөрвөн долоо хоногийн дараа Засгийн газар огцорч байгаа юм. Халдлагын улмаас 160 орчим хүн амиа алдсаны дотор жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, ахимаг насны хүмүүс байсан байна. Энэ тосгонд фульбе (фулани) үндэстнүүд оршин суудаг бөгөөд тэдэн рүү догон овгийнхон халджээ.


Сумейлу Бубейе Маига нь Мали улсын Ерөнхий сайдын албыг 2017 оноос хойш хашсан байна. Үүнээс өмнө тэрбээр Гадаад хэргийн сайд /2011-2012/ болон Батлан хамгаалахын сайдын /2000-2002; 2013-2014/ албыг хашиж байжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг