Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 1066 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 549 нь Христ, 408 нь Будда, 66 Ислам, бусад 27 шашны байгууллага байна гэсэн тоон мэдээг БСШУЯ-наас гаргажээ. 

Тоон үзүүлэлтээс харахад, буддын шашны уламжлалт соёлтой манай улс буддын сүм, хийдээс олон Христийн сүмтэй байгаа нь соёл судлаачдын анхаарлыг багагүй татаж байна. 

Энэ нь манай улсын шашны соёл, нийгмийн үзэлд том өөрчлөлт явагдаж байгаагийн илрэл гэдгийг соёл судлаачид хэлж байна.