Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ зэрэг улс орнуудаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлжээ.  Эдгээр хэргүүдийг үйлдсэн Ч, А, Б, Т, Д, Г нарыг дайчлан баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хар тамхитай холбоотой уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.