Эрээн хотноо зохион байгуулагдаж буй “Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг тохиолдуулан нислэгийн "Хүннү Эйр" компани УБ-Эрээн чиглэлд өдөрт 2 удаа нислэг үйлдэхээр болжээ.

Тодруулбал, тус чиглэлд маргааш буюу энэ сарын 16-22-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаатай  дараах цагийн хуваариар өдөрт 2 удаа нисэх аж.

Нислэгийн тийзний үнэ УБ-Эрээний чиглэлд хамгийн хямд нь нэг талдаа 237.900 төгрөг, хоёр талдаа 485.900 төгрөг. Хамгийн үнэтэй нь нэг талдаа 311.500 төгрөгийн үнэтэй байна.