“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 14 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.

Манай улсын хувьд нэг сувилагчид ногдох хүний тоо 233 байгаа аж. Сувилагч нарыг ажиллаж буй байршлаар нь харвал 7,902 нь нийслэлд, 2,200 нь хангайн бүсэд гэх зэргээр ажиллаж байна. 

Харин ачааллыг нь тодруулбал Төвийн бүсэд хамгийн өндөр буюу нэг сувилагчид ногдох хүний тоо 281 байгаа бол хамгийн багадаа Улаанбаатарт энэ тоо 205 байна.