Холливудын алдарт жүжигчин Райн Гослинг “Марвел”-ийн кино ертөнцөд нэгдсэн тухайгаа мэдэгдлээ. 

Гэхдээ ямар супер баатрын дүрийг бүтээх нь одоогоор нууц хэвээр байгаа юм. Хэдийгээр баттай мэдээлэл гараагүй ч шинэ баатрын дүрийг бүтээнэ хэмээн таамаглал гараад буй.

Энэ оны эхээр Марвел студи энергид суурилсан сансрын цагдаа Новагийн оролцоотой төсөл дээр ажиллаж эхэлсэн гэж мэдээлсэн билээ.

Райн Гослинг Марвелийн кино ертөнц дэх дебютээ хийхээс өмнө Грета Гервигийн "Барби" кинонд  Кенийн дүрийг бүтээж байгаа юм.

Эх сурвалж: msn.com