Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг Нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эхний ээлжид фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь нэмэгдэх юм. Энэхүү ангиуд нь оюутан залуус болон ажил хийдэг залуучуудад зориулж оройн цагаар буюу 18:00 цагаас хичээллэнэ.

Тус сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд доорх хаягаар орж сургалтын анкетыг татан авч buyandelger7788@gmail.com хаягаар сургалтын анкетыг ирүүлэх юм. Мөн нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд өөрийн биеэр ирж бүртгүүлж болох юм. Бүртгэлийн тоо хязгаартай тул амжиж бүртгүүлнэ үү.

Холбоо барих: НГБХЗХГ-ын мэргэжилтэн: О.Буяндэлгэр – 8877-4344