Өвөл зун, өглөө орой, цас борооны алинд нь ч хараа булааж, “Энд амьдарвал үнэхээр сайхан даа” гэж өөрийн эрхгүй шүүрс алдам газар бол “Хадатын хөндий” гэж нэрлээд буй, нийслэл хотоос 18 км зайд оршдог Хадат Вилла таун хаус хотхон юм. Үнийн хувьд тансаг биш ч, амьдрах орчны хувьд хамгийн тансаг гэж болохоор энэ төсөл нь хэрэгжээд зургаан жил болж байгаа ч амины орон сууцны салбарт содон бүтээн байгуулалт болсон. “Цоба хаус” компанийн “Хадат вилла-2” болон “Хадат вилла-4”төслүүдийг удирдан хэрэгжүүлж байгаа, бизнес хамтрагч М.Энхсайхантай энэхүү төслийн алсын хараа, хэрэглэгчдэд санал болгож буй онцлог шийдлүүд, мөн түүний менежментийн арга барилын талаар ярилцсанаа хүргэе.


Linkedin хаяг: Enkhsaikhan Munkhjargalan

-“Цоба хаус” компанийн хэрэгжүүлж буй “Хадат вилла” төслийн ерөнхий философоос яриагаа эхлүүлье.

Манай компани хаусын зах зээлд шинэ хэв маягийн бүтээн байгуулалт цогцлоохыг эрмэлздэг. Үүний төлөө бүтээлчээр хандаж, шинийг эрэлхийлдэг.  Анхны төсөл болох “Хадат вилла-1” 50 айлын сингл хаусын төслөө 2016 онд хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь “Санзай хотхон”-ы дараа орох том бүтээн байгуулалт болсон юм. Дараа нь 70 айлын “Хадат вилла-3” төслөө 2021 онд дуусгаад “Хадат вилла-2”, “Хадат вилла-4” төслөө нэгтгэн “Хадатын хөндий” бүтээн байгуулалтын ажлаа хэрэгжүүлж байна. Энэ бол хувийн хэвшлийн компанийн гүйцэтгэж буй улсын хэмжээний анхны бүрэн хэмжээний суурьшил буюу хаус хорооллын хамгийн том төсөл юм.

 Төсөл хэрэгжиж буй газрын шинж, онцлог нь бусад хотхоноос юугаараа ялгарах вэ?

-“Хадатын хөндий” төслөө хэрэгжүүлэхдээ уулын энгэр, наран ээвэр газрыг сонгосон. Наран талдаа байх нь үл хөдлөх хөрөнгийн том давуу тал болдог. Мөн манай хауснууд далайн түвшнээс дээш 1800 метрийн өндөрт байрладаг учир утаагүй, цэвэр агаартайгаас гадна алсын харагдац маш сайхан. 

Ойрын жилүүдэд хамгийн том анхны эко, үйлчилгээ бүхий суурин үүсэж байгаа нь хамгийн том ялгарал. Энэ нь эргүүлээд үнэ цэнэ ч тогтмол урт хугацаанд өснө гэж бид харж байгаа.


Ойрын жилүүдэд хамгийн том анхны эко, үйлчилгээ бүхий суурин үүсэж байгаа нь хамгийн том ялгарал.

-“За, манайхан ийм л хаус сонирхдог юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн үү. Ер нь монголчууд ямар төрлийн хаус эрж, худалдан авч байна?

-Өөрийн газартаа байшин барих нь аюулгүй байдал, орчин, урсгал зардлын хувьд зөв шийдэл биш болоод байна. Хотхоны оршин суугчдад иж бүрэн үйлчилгээ чухал. 50, 100 айлын хэрэгцээ шаардлагыг цогц шийдэх амаргүй. Харин 500-гаас олон айлыг нэгтгэж чадвал оршин суугчдын тав тух, үйлчилгээг хангасан илүү үнэ цэнтэй хөрөнгө болно. Тийм л санаа зорилгоор Улаанбаатар хотын хамгийн ойр хамгийн тансаг байгальд төслөө үргэлжлүүлэн хөгжүүлсэн юм. “Хадат вилла-2” төслийн таун-хауснууд гурвалжин дээвэртэй онцгой загвар. Энэ загвараас санаа авсан хотхонууд ч байна. Таун хаус барьснаар урсгал зардал, газар хоёр дээр хэмнэдэг. Хувийн эзэмшлийн жижиг газартай хашаалсан хэлбэрээс илүү нийтийн эзэмшлийн талбайтай тохь тухтай нэгдсэн орчин бүрдүүлэх зураг төсөл боловсруулсан юм. Зарим таун хаус дундын ханатай байдгаас хөрш айлын дуу чимээ сонсогдож, ая тух алдагддаг болохоор манай инженерүүд үүнийг ухаалгаар шийдэж айл болгон тусдаа ханатай байхаар төлөвлөсөн. Мөн галын аюулаас сэргийлж айл хоорондын хананы дунд бетонон тусгаарлалт нэмж хийж байна.

Таун хаус барьснаар урсгал зардал, газар хоёр дээр хэмнэдэг. Хувийн эзэмшлийн жижиг газартай хашаалсан хэлбэрээс илүү нийтийн эзэмшлийн талбайтай тохь тухтай нэгдсэн орчин бүрдүүлэх зураг төсөл боловсруулсан юм.


Манайх бол тансаг зэрэглэлийн үнэтэй амины орон сууц биш. Иргэдийг зөв амьдралын хэв маягт хөтлөхийг хүссэн төсөл. Ингэхдээ дундаж давхаргад чиглэсэн, Монгол орны байгаль, цаг агаарт тохирсон, 80-120 метр квадрат хэмжээтэй, энгийн шийдэлтэй Скандинавын нордик загварыг сонгосон. Скандинавын орнууд манай улстай уур амьсгалын хувьд төстэй.

Бид барилгаа канад технологи буюу модоор барьдаг. Байгалийн гамшигт үзэгдлийг тооцоолж барилгын материалаа сонгох ёстой. Бүрэн цутгасан, зузаан ханатай бол сайн гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ манай улс шиг эх газрын орнуудад газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлж модон барилга барьдаг. Өндөр уулархаг газарт модон байшин барьдаг нь ч учиртай. Туршлагаас  харахад  мод нимгэн ч зузаан блок, тоосгоноос илүү  дулаан хадгалдаг, эрүүл ахуйн шаардлага хангасан байгалийн материал. Гэхдээ цементтэй харьцуулахад галд өртөхөд амархан. Ер нь бол шатдаггүй барилгын материал гэж байдаггүй. Хэр хурдан, удаан шатахаас хамаарна. Тиймээс Канад улсаас чанартай мод импортолж тэдний стандартыг хангасан, найдвартай барилга барихыг хичээж байна. Галын болон бусад эрсдэлтэй холбоотойгоор оршин суугчдаа даатгалд заавал хамруулна. Ер нь бол дэлхий дээр баригдаж буй барилгуудын 70-аасс дээш хувь нь модоор барьж байгаа нь мод бол яалт ч үгүй суурин хөгжилтэй орнуудын сонголт мөн гэдэг нь харагдаж байна. 

-Уулын энгэр, өндөрлөгт дэд бүтцээ хэрхэн шийдсэн нь сонирхолтой байна.?


Бид засвар үйлчилгээ хийхдээ газар ухахгүй буюу хотынхны маань хүсээд байдаг газар доорх хонгилын дэд бүтцийг Хадат вилла 2 болон 4 төсөл дээрээ шийдэж өгсөн.

-Бидний зорилго зуслангийн байшин барьж худалдаалах биш юм. Улаанбаатарчуудыг арай өөр хэв маягаар амьдрах, шинэ хүрээлэл үүсгэх суурьшлын бүс байгуулахыг зорьсон. Найдвартай, нэгдсэн менежменттэй, төлөвлөсөн дэд бүтэц үл хөдлөх хөрөнгийн нэр хүндийг өсгөдөг. IQair утаа хэмжилтийн мэдээллээр бол “Хадатын хөндий” зуслангийн бүсдээ хамгийн цэвэр агаартай хотхон гэж гарч байгаа. Нэг өрхөд ногдох ногоон байгууламжийн үзүүлэлтээр Улаанбаатар орчмын аль ч хотхонуудаас илүү. Нийтийн эзэмшлийн талбайн зонхилох хувийг ногоон байгууламж эзэлдэг ба бид хотхоны хашаагүйгээр төлөвлөсөн. Байгалийн тогтцоос шалтгаалаад хад, чулуу ихтэй учир машин техник ажиллуулахад мэдээж өртөг зардал ихтэй гарсан.


Улаанбаатарчуудыг арай өөр хэв маягаар амьдрах, шинэ хүрээлэл үүсгэх суурьшлын бүс байгуулахыг зорьсон. Найдвартай, нэгдсэн менежменттэй, төлөвлөсөн дэд бүтэц үл хөдлөх хөрөнгийн нэр хүндийг өсгөдөг.

Хотхоноо төлөвлөхдөө цэвэр ус, бохир, цахилгааны шугамыг газар доорх туннелийн системээр шийдсэн. Санаа зовоож байгаа асуудал нь анх удаа 2015 оноос хойш нэгдсэн дэд бүтэц бүхий хорооллууд хийгдэж байгаа бөгөөд 10, 20 жилийн дараа оршин суугчид хэр хэмжээний өртөгтэй урсгал засвар хийхийг хэн ч мэдэхгүй. Иймд бид засвар үйлчилгээ хийхдээ газар ухахгүй буюу хотынхны маань хүсээд байдаг газар доорх хонгилын дэд бүтцийг Хадат вилла 2 болон 4 төсөл дээрээ шийдэж өгсөн.

35 МгВ-ын цахилгааны дэд станц хажууд нь баригдсанаас гадна шилэн кабелийн сүлжээнд холбогдсон. Хэдийгээр эко хотхон барихыг зорьсон ч цахилгаанаар халаах нь маш өндөр зардалтай учир халаалтаа арга буюу нам даралтын зуухаар шийдэж байна. Ингэснээр бид яг л төвийн дулаанд холбогдсон хотын төвийн орон сууцанд амьдарч байгаа юм шиг жилийн дөрвөн улиралд амьдрах боломжийг олгож байгаа. Цаашид технологийн хөгжлийг даган хувьсан өөрчлөгдөх нь гарцаагүй. Тохижилт хийхдээ байгалийн унаган төрхийг хадгалсан ба ойжуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй.  Усыг 98 хувь хүртэл цэвэршүүлж, саарал ус ашиглах технологи төслөө дуусгахдаа нэвтрүүлнэ.


-Хотын төвийн орон сууцанд амьдарч сурсан хүн танай хотхонд суурьшвал амьдралын хэв маягт нь ямар өөрчлөлт гарах бол?

-Хотод амьдрах шаардлагагүй, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс олон бий. Их хотын дуу чимээнээс холдоход сэтгэл санаа тайвширч, стресс багасдаг. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх зэрэг амьдралын хэмнэлээс хамаараад  хотоос хол зайд дөрвөн улирлын турш амьдрахад бэрх. Тиймээс “Хадатын хөндий”-дээ бага сургууль, цэцэрлэг, мөн ресторан, фитнес, худалдааны төвтэй “Clubhouse” цогцолборыг байгуулна. Гадаадад амьдардаг монголчуудын амьдралын хэв маяг нь хотоос захдуу, эрүүл агаар, дуу шуугиан багатай байдаг учраас  манай хотхоныг эх орондоо амьдрах газраараа сонгохоор их сонирхож байна.

“Хадатын хөндий”-дээ бага сургууль, цэцэрлэг, мөн ресторан, фитнес, худалдааны төвтэй “Clubhouse” цогцолборыг байгуулна.


Дэлгүүр, дундын оффис, хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэхийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Оршин суугчдыг хобби, сонирхол гээд олон зүйл нэгтгэдэг. Хамтдаа ууланд алхах, дугуй унах зэргээр нэгдэн нийлж, хотод боломжгүй зүйлсийг хийж амьдралын хэв маягаа өөрчилж байна. Тиймээс бүтээн байгуулалт, төлөвлөлтдөө оршин суугчдын саналыг сонсож, тусгадаг.

– “Хадатын хөндий” төслийн явцад ажиглахад үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд өсөлттэй хадгалахад юу нөлөөлж байна?

-Хүн өөртөө, гэр бүлдээ тохирсон, эдийн засгийн хувьд нийцсэн худалдан авалт хийх хэрэгтэй. Манай хотхон нийслэлийн төв цэгээс 18 километрийн зайтай. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг  хадгалахад байршил, байгаль, барилга, оршин суугчид  чухал. Бид бүх зүйлийг бүрэн төлөвлөсөн хотхон байгуулахыг зорьж байна.  Монголчууд найз нөхөд, гэр бүлээрээ уулын нэг аманд суурьшдаг уламжлалтай. Гэтэл хажуу айлууд нь өөр зохион байгуулалт, шийдлээр байшин баривал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй болно. Зам, гарц хаах зэргээр нэгэндээ хүндэтгэлгүй хандах нь бий.Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг  хадгалахад байршил, байгаль, барилга, оршин суугчид  чухал. Бид бүх зүйлийг бүрэн төлөвлөсөн хотхон байгуулахыг зорьж байна.

 

Зарим барилгын компани баталгаат хугацаа дуусмагц худалдан авагчтайгаа эргэх холбоогоо тасалдаг. Харин бид шинэ суурьшлынхаа үйлчилгээг таслалгүй үргэлжлүүлэхийн тулд СӨХ-ийн нэгдсэн менежментийг ажиллуулна. Олон жил өнгөрсөн ч барилга, нийтийн эзэмшлийн талбай анх худалдаж авсан тэр хэвээрээ байвал оршин суугчид ч сэтгэл ханамжтай байна. Зөв арчилгаа, засвар үйлчилгээ тогтмол хийдэг барилга хэдэн зуун жил оршдогийг барууны орнуудын жишээнээс харж болно. 

Шинэ суурьшлынхаа үйлчилгээг таслалгүй үргэлжлүүлэхийн тулд СӨХ-ийн нэгдсэн менежментийг ажиллуулна. Олон жил өнгөрсөн ч барилга, нийтийн эзэмшлийн талбай анх худалдаж авсан тэр хэвээрээ байвал оршин суугчид ч сэтгэл ханамжтай байна.


-“Хадат вилла” цуврал төсөл нийгэмд үлдэх өв, үнэт хөрөнгө болжээ. Танай компанийн алсын хараа, хэтийн зорилгоос хуваалцана уу?

-Бид 1000 орчим өрхтэй хотхон байгуулж байна. Хэтдээ шинэ дагуул суурин бүтээн байгуулах амбицтай ажиллаж байна. “Америкийн дуу хоолой” радиогоор дэлхийн II дайны дараа америкчуудын амьдралд гарсан өөрчлөлтийн тухай ярьснаас цухас дурдъя. Тухайн үед АНУ-ын зах зээл тэлж,  дундаж давхаргынхан хаус хороолол руу шилжих болсон. Үүний үр дүнд аюулгүй байдал сайжран хөршийн найрсаг харилцаа тогтож, хүүхдүүд гадаа тоглох талбайтай болж, нийтийн спортууд хөгжсөн. Тухайлбал, бэйсбол Америкийн үндэсний спортын хэмжээнд хүрчээ. Мөн унадаг дугуйны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн байдаг. Бас оршин суугчдын шаардлагаар шинэ суурьшлын бүсийн сургуулийн чанар сайжирсан байх жишээтэй.

-Өнөөгийн нийгэмд оршин суугчдаас дутуугүй нөхцөлийг автомашинууд шаардах болж. Замын асуудлаа хэрхэн шийдэж байна?

-Байр болгон гарааштай ч айл өрхүүдэд хангалттайгаар авто зогсоолыг шийдсэн. “Clubhouse” цогцолборын дотор 200 машины зогсоолтой. Автозамаа төв болон хотхон доторх гэсэн хосолсон шийдлээр барьж байна. Гэхдээ бид авто замаас илүүтэй явган хүний, дугуйн замын төлөвлөлтдөө анхаардаг. Зуслангийн бүсийн түгжрэлийг тооцоолж хот руу хоёр чиглэлд засмал автозамтай байна.


-Танд бүтээн байгуулсан хотхондоо амьдрах төлөвлөгөө бий юу?

-Байлгүй яахав. Би технологи, банк, эрүүл мэнд, үүрэн холбооны салбарт ажиллаж байсан бөгөөд барилгын салбарын хүн биш. Зуслангийн байшин арчиж тордох хэцүү санагддаг байснаас гадна сэтгэлд нийцсэн хаус олдоогүй, түрээсэлж амьдардаг. “Хадат вилла” цуврал төсөлд бизнесийн хамтрагчаар ажиллаж байгаа шалтгаан маань ч зуслангийн байшинтай холбоотой. Одоо миний хариуцаж  буй “Хадат вилла-4”-д өөрөө амьдрах учраас саналаа нэлээд оруулсан. Бас айл болгон өөрийн жижиг газар буюу backyard-тай болсон. Манай санал болгож буй хауснууд ирээдүйд ипотекийн зээлд хамрагдах байх гэж найдаад 80-120 метр квадрат хэмжээтэй.

-Таны ажигласнаар амины орон сууцны бизнест юу чухал вэ?

-Барилгыг чанар, үнэ цэн тодорхойлдог. Үнэ ханшаа алдахгүй амины орон сууц худалдаж авах хэрэгтэй. Мөн авсан үл хөдлөхдөө сэтгэл хангалуун байх ёстой. ХААН банканд ажиллаж байхдаа нэг удаа Зээлийн газрын захирал Чаба-тай /унгар хүн/ маргасан юм. Би “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны үнэлгээг нэмэх хэрэгтэй” гэхэд Чаба “Одоогийн хамгийн эрэлттэй шинэ байшингийн үнэлгээ гурван жилийн дараа ямар болохыг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл өнөөдөр гоё байж болох ч маргааш хажууд нь өөр байшин барих, зам түгжрэх зэргээр үнэлгээ муудах нөлөөнүүд гарахыг үгүйсгэхгүй. Улаанбаатар төлөвлөлт муутай хот шүү дээ. Тиймээс бид эрсдэлээ тооцож ажиллана” гэж билээ. Харин “Хадатын хөндий” дээр ийм эрсдэл байхгүй учраас үнэ цэнээ алдахгүй гэж итгэж байна.

-“Хадат вилла” төслийн эхний ээлжийн үнэлгээ одоо өссөн үү?

-Барилга эхлэхдээ арай хямд байдаг. Тэр үнэлгээгээр бол 50 хувь хүртэл өссөн. “Хадат вилла – 2” төслийн борлуулалт 250 сая төгрөгийн үнэлгээтэй 2021 онд эхэлсэн. Одоо 375 сая төгрөгийн үнэтэй болсон.

-“Цоба хаус” компанийн соёл нь юу вэ, та хамтрагчийн хувьд энэ компаниас юунд суралцаж байна?

–  “Бусдын олж хараагүй, чадаагүйг цоо шинээр сэтгэж түрүүлж хийнэ” гэсэн  баримтлалтай залуусаас энэ сэтгэлгээг нь сурч байна. Бас бизнес хамтрагч байх нь гүйцэтгэх удирдлага байхаас эрс ондоо гэдгийг мэдлээ.  Хүн үргэлж суралцах байх ёстой гэж би боддог. Тиймээс ч Мичиганы их сургуулийн барилгын мэргэжлийн курст цахимаар зургаан сар сурсан. Барилгын төслийг хэрхэн удирдах, канад технологи, модон байшингийн талаар их судаллаа. Канад, АНУ-аас бизнесийн түншээ олж, технологио улам сайжруулж, зардлаа бууруулахаар төлөвлөж байна.

-“Хадат вилла” төслийн хамтрагчаар ажилласан хүн дараа нь өөр салбарт шилжихэд ямар давуу талтай болсон байх бол?

– Бизнесийн салбарууд олон янз ч бүгдээрээ хүмүүс хоорондын харилцаа гэдгээрээ адил байдаг. Бусад салбарт ажилласан туршлагаа дараагийн ажилдаа тусгахыг хичээдэг. “Мобиком” компаниас ХААН банк руу шилжихдээ ч дотроо чадах болов уу гэж эргэлзэж байсан. Тухайн салбарынхан тогтсон өнцгөөс хардаг бол ондоо салбарынхан өөр нүдээр хардаг. Олон өнцгөөс хамтдаа харж байж бизнесийн үр дүнд хүрнэ. Мөн ажиллаж байсан байгууллагынхаа сайн жишгийг дараагийн ажилдаа хэвшүүлнэ. Жишээ нь Мобинет-ийн ажилтнуудын үнэлгээний системийг ХААН банканд, ХААН банкны ажилтнууддаа төрсөн өдрөөр нь амралт олгодгийг Азифарма-д гэх мэтээр хэрэгжүүлсэн.

-Төслийн удирдагчийн хувиар та манлайлал, менежментийн зарчмаасаа хуваалцаач?

-Зарим удирдлага үйлчлүүлэгч нэгд, хөрөнгө оруулагч хоёрт, ажилтан гуравт гэж ярьдаг. Харин би ажилтнаа нэгдүгээрт тавьж, хүний нөөцдөө анхаардаг. Ажилтан сэтгэл хангалуун байж үйлчлүүлэгчдэд таатай хандана.  Улмаар компани, хөрөнгө оруулагчид ашиг хүртэнэ шүү дээ. Цар тахлын нөлөөгөөр бизнест зайнаас ажиллуулах, ажилтнуудаа сэтгэл ханамжтай байлгах гэсэн шинэ зарчим тогтоод байна. Ядаж дугаарын хязгаарлалттай өдөр гэрээсээ нь ажиллуулах гэх мэт. Ингэснээр хотын түгжрэлийг бууруулахад ч давхар дөхөм болно.

Би өөртөө эсвэл гэр бүл, найз нөхдөдөө  ийм л  бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоно гэж  ажлаа хийдэг. Энэ бол миний ажлын зарчим.

-Ажилтныхаа ямар зан, үйлдлийг тэвчдэггүй вэ?

-Удаа дараа худлаа ярихад дургүй. Би гурваас олон удаа бол уучилдаггүй. Харин ажлаа чадахгүйгээс, туршлага дутаад алдаж болно. Санаатай биш л бол. Хүн алдаанаасаа суралцдаг шүү дээ. Зөв шийдвэр туршлагаас, туршлага алдаанаас гэдэг дээ.

-Өдөр тутамд таны ажилд тус болдог дадал, зуршил бий юү?

-Ажлаа маш сайн төлөвлөдөг. Төлөвлөгөө нурах үе гарна. Тэр даруйд дахин төлөвлөлт хийдэг. Төлөвлөх, Хэрэгжүүлэх, Ахин төлөвлөх. Өглөө ажилтнуудаасаа хагас цагийн өмнө ирж, хагас цагийн өмнө явдаг. Удаан суусан хүнийг сайн ажилтан гэхгүй.

-Бизнес бүр тодорхой процесстой.  Танайх ажлын бүтээмжээ дээшлүүлэхдээ ямар процесс хэрэгжүүлдэг вэ? “Хадат вилла” төсөл хэрэгжиж эхлээд худалдан авагчдад хүрэх болтлоо хэр өөрчлөгддөг вэ?

-Бүгдээрээ төсөл гэж яриад 20 гаруй жилийг үдлээ. Бид ч үүний жишгээр судалгаа, төлөвлөгөө, гүйцэтгэл гэх мэтээр нийт үйл ажиллагаагаа төслийн менежментийн PMBOK стандартын дагуу бүрэн хянадаг болохоор ажиллаж байна. “Хадат вилла – 2” бол анхны төлөвлөлтөөрөө хэрэгжиж байна. Анх төлөвлөсөн хийц, бүтэц өөрчлөгдөөгүй. Харин COVID, хил гаалийн хорионоос болж хугацаа хойшилсон.

-Таныг өөрчилсөн ном байдаг уу?

-Энэтхэгийн “HCL Technologies” хэмээх IT компанийн захирал Винет Наярын “Employees First” (“Ажилтнууд нэгдүгээрт”) ном миний үзэл санааг өөрчилсөн. Энэ номыг 15 жилийн жилийн өмнө уншсан. Тэр үед “Харилцагч ХААН” гэсэн зарчмыг манай компаниуд анх нэвтрүүлж эхэлж байв. “Ажилтан түүнээс чухал юм байна шүү” гээд ярихад том захирлууд, эзэд ойлгодоггүй байсан даа.

 < ———– >

“Хадат 4” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 

Хадат вилла 4: https://tsoba.mn/khadat4/

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөөрэй

Form (hsforms.com)

Цоба хаус ХХК-ны төслүүдтэй танилцахыг хүсвэл:

Цоба хаус FB : https://www.facebook.com/Tsobahouse

Хадат вилла 1 https://tsoba.mn/projects/khadatvilla1/

Хадат вилла 2 https://tsoba.mn/projects/khadatvilla2/


Хадат вилла 3 https://tsoba.mn/projects/khadatvilla3/

Материал дээр ажилласан Г.Даваадорж, Х.Эрдэнэзаяа