Америкийн “Metallica” хамтлаг Австралийн түймрийг унтраахад хагас сая ам.доллар хандивлав

Peak.mn
01 сарын 09, 2020

МОСКВА/РИА Новости/. Америкийн хүнд метал урсгалын “Metallica” хамтлаг Австралийн ойн түймэртэй тэмцэхэд зориулж 500 мянга гаруй ам.долларыг хандивлаж буйгаа мэдэгджээ.

“Австрали даяар хэдэн сая акр газрыг хамарсан ойн түймрийн талаарх мэдээлэл биднийг цочирдуулсан. Энэ түймрийн улмаас Австралийн оршин суугчид, амьтад, хүрээлэн буй орчинд тохиосон сүйрлийн үр дагавар нь үнэхээр сэтгэл өвтгөж байна” хэмээн хамтлагийн мэдэгдэлд дурдсан байна. 

Түүнчлэн ойн түймэртэй тэмцэхэд туслахын тулд чадах бүхнээ хийж, нэгдэхийг хөгжимчид уриалсан байна. 

Томоохон хэмжээний ойн түймрийн улмаас 2000 орчим байшин барилга сүйдэж, 25 хүн, нэг тэрбум орчим амьтан амь үрэгдсэн байна. Түүнчлэн Шинэ Өмнөд Вэльс дэх коала баавгайны гуравны нэг орчим нь устжээ. 

Гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор хөрөнгө мөнгө хандивлахаа “Metallica” хамтлагаас гадна дуучин Элтон Жон, Кит Урбан, жүжигчин Николь Кидман зэрэг өөр олон алдартан мэдэгдээд байгаа юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.