Б.Баясгалан
12 сарын 26, 2019
Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдагчид өнөөдөр мэдээлэл хийж, ШИНЭ намыг дэмжих болсноо мэдэгдлээ.

Мэдээллийн үеэр МоАХ-ын Анхдагч гишүүн н.Батсайхан "Бид 1190 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүс. Монгол Улс, бидний амьдрал сайхан болно, эх орон маань илүү хөгжинө гэсэн бодол, хүсэл тэмүүллээр тус хувьсгалд оролцсон. Олон ч хүн үүнийхээ төлөө хохирсон. Тухайлбал, би төмөр замын автобаазад жолоочоор ажиллаж байсан. Намайг ардчилсан хувьсгалд оролцлоо гээд ажил болон амьдарч байсан төмөр замын 3 өрөө байраас минь хөөсөн. Тушаал нь байна. Надтай адил хохирсон мянга мянган хүн бий.
Ардчилсан хувьсгалыг удирдагч С.Зоригийн хэлснээр
Улмаар 30 жилийн хугацаанд Монгол Улсад улс төр, эдийн засгийн байдал ямар хэмжээнд хүрснийг бүгд мэдэж байгаа. Иймд 1990 онд Ардчилсан хувьсгалд оролцсон бид нэгдэж, онол практикын бага хурал хийгээд уриалга гаргасан. Тодруулбал, ардчилал гажуудсан гэж үзэн дахин шударга ёс тогтоохын төлөө "ШИНЭ" намыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, уриалга гаргалаа" хэмээн мэдэгдлээ.
"ШИНЭ" нам буюу "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" намыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар үүсгэн байгуулсан юм.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.