Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор албан ёсны хандивын дансыг өчигдөр нээсэн.

Тодруулбал, Иргэд, аж ахуйн нэгжүүд хандив өгөх саналаа Улсын онцгой комисст цөөнгүй ирүүлснээр Онцгой байдлын ерөнхий газраас "эзэмшигч буюу хүлээн авагч ОБЕГ н.с" нэрээр Төрийн сангийн 100900031405 тоот дансанд хандивыг хүлээн авахаар болсон.

Энэ хүрээнд прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид өчигдөр нэг өдрийн цалингаа хандивласан юм. 

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын аварга С.Мөнхбат коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж Улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивлав.

Тэрээр энэ талаараа "Дэлхий даяараа тэмцэж буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж, өөрийн биеэр Улсын онцгой комисст хандиваа хүлээлгэн өглөө. Би Монгол Улсын 20 дахь аварга болсон. Үүнийгээ бэлгэшээж бөхчүүдээ уриалаад 20 сая төгрөг хандивлалаа" хэмээлээ.

Зургийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн цахим хуудаснаас...

Зургийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн цахим хуудаснаас...