Технологи дээр тулгуурласан гарааны бизнесийн салбар ирээдүйд өндөр ашиг, орлого үзүүлж өөрийн улсдаа олон боломж бололцоог авчрана гэх ойлголтыг бүгд харж зарим улс орнууд аль хэдийн эдийн засгийн шинэчлэл хийж үр дүнгээ хүртэж эхлээд байгаа билээ. АНУ-н S&P (Standard & Poor) 500-д байгаа компаниудын 75% нь тун удахгүй араваас доош настай компаниудаар солигдох бөгөөд таваас доош настай компаниуд шинэ ажлын байрыг бусдаасаа илүү үүсгэж байгаа нь батлагдсан байгааг харахад гайхах зүйлгүй.

Интернет, технологийн тусламжтайгаар гарааны бизнесүүд түүхэнд байгаагүй хурдаар гайхалтай өсөлт, үнэлгээ үүсгэж дэлхийн бүх хүмүүсрүү хүргэж чадаж байгаа нь гайхалтай.

Манай улсын гарааны бизнесийн экосистем хөгжил анхан шатандаа явж байгаа хэдий ч сүүлийн хоёр жил уг салбар нь өөрөө маш хурдацтайгаар газар авч хамгийн халуун сэдвүүдийн нэгт явдаг болсон. Гарааны бизнесийн экосистемийн үндсэн тоглогч нь энтрепренер гэж үзвэл түүнийг дагаад хөрөнгө оруулагч, мэнтор, Хабууд, корпорацууд гээд олон тоглогч тус тогоонд харьяалагдах нь ойлгомжтой.

Ямар нэгэн тогтвортой экосистем үүсгэхэд ундрашгүй их ажил ордог. Экосистемийн хөгжлийн хэмжихдээ ихэнх тохиолдол 5 гол зүйлийг баримтлах бөгөөд уг 5 зүйлийг жигд хөгжүүлснээр бид өөрийн улс орондоо инновацын суурь хөгжлийг амжилттай үүсгэх боломж бидэнд байна.

Өнгөрсөн онд Global Startup Lab хөтөлбөрийн хүрээнд Массачустын их сургуулийн оюутнууд Монголд ирж Гарааны бизнесийн экосистемийг “Startup Mongolia” байгууллага хамтран судалсны үндсэн дээр Монгол улсын гарааны бизнесийн экосистемийн зураглал гаргаад байгаа билээ. Бусад орны адилаар тус зураглалд шууд болон шууд бус байдлаар экосистемтэй уялддаг бүх тоглогчдыг оруулж өгсөн ба эдгээр тоглогчид нь өөр өөрийн салбарын хүрээнд гарааны бизнес, энтрепренеруудтай тодорхой хэмжээнд ажиллаж, харилцаж, дэмжин ажиллаж байгаа.

Уг зураглал нь хамгийн анхны хувилбар гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Энэхүү зураглалыг бидний зүгээс цаашид улам хөгжүүлж олон улсад гаргах хэмжээнд аваачихаар төлөвлөөд байгаа билээ.

Эх сурвалж: Б.ПҮРЭВСҮРЭН