Б.Баясгалан
08 сарын 07, 2020
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хурлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Энэ нь Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийн үргэлжлэл бөгөөд үүний хүрээнд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна. Цар тахалтай холбоотойгоор өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болж байна.
Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.85] ・ 2020.08.08 Хариулах
цалингийн зээл орох юм уу . Багш нар
Зочин [202.55.188.85] ・ 2020.08.08 Хариулах
цалингийн зээлээ сунгаж болох юм уу.
Санал болгох
1 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийг доройтсон гэж ерөнхийлөхөөс илүү сэргэх чадавхаар нь ангилж ашиглах хэрэгтэй
2 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
3 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
4 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
5 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа