Бидний ёс заншил, өдөр тутмын хэв маяг жуулчдын нүдээр хэрхэн харагддаг  бол?. Энэ талаар сонирхож аялалын сайтуудад бичсэн Монголд ирсэн гадныхныг хамгийн их гайхшруулдаг зүйлсийг сонирхуулж байна.

 

  1. Монголд ирсэн хэн ч мөнгө солиулангуутаа саятан болно гэж мэд. Харин үрэхдээ хэдэн арван мянгаараа үрж эхэлнэ дээ. Яагаад гэвэл тэнд мөнгөний ханш тун бага байдаг. 
  2. Олон нийтийн газар эмэгтэйчүүд шууд хөхөө гаргаж эхэлбэл битгий гайхаарай. Тэд хүүхдээ хөхүүлэх гэж байгаа хэрэг. Эрт дээр үеэс хөхөөр хоололтыг дэмжиж ирсэн тэдний хувьд энэ нь энгийн л зүйл. Тэр байтугай хөхөө гаргаж хүүхдээ хооллох гэж байгаа эмэгтэй хүнд хүн бүхэн сандал тавьж өгөн хүндлэл үзүүлдэг.
  3. Хотоос хэдхэн км холдоход хязгааргүй уудам хээр тал эхэлдэг. Энэ талд та майхнаа хатгахын тулд хэнээс ч зөвшөөрөл авах хэрэггүй. Бас уулыг нь хэн ч эзэмшдэггүй. Тийм учраас хувийн эзэмшилд орлоо гэж буудуулна гэсэн айдасгүйгээр харсан уул руугаа алхаж болно.
  4. Хархаар хоол хийсэн гэж сонссон уу. Тэгвэл Монголчууд хархны төрлийн амьтан тарвагыг агнан махыг нь амтархан зооглодог.  Харх тарвага хоёр л тахал тараадаг гэдэг мэдээлэл тэдэнд сонин биш.
  5. Хээр хөдөө явж байхдаа жорлонтой таарна гэсэн ойлголт энд байхгүй. Бүр шатахуун түгээх газрууд нь хүртэл бие засах газаргүй. Зарим тохиолдолд жорлон таарах ч ихэвчлэн цоожилчихсон байдаг. 
  6. Орон нутгийн зам нь ямар ч тэмдэг тэмдэглэгээгүй.  Засмал зам нь гэнэт явж байгаад дуусчихдаг. Тэгээд л шороон замын авторалли эхэлнэ дээ.
  7. Монголчууд тун найрсаг ард хүмүүс. Харин нийтийн тээврээр үйлчлүүлэх, хаалгаар орохоос бусад тохиолдолд шүү. Автобусаар орохдоо түлхэх, зориуд болон санамсаргүйгээр тохойлдох, худалдааны төвийн хаалга онгойлгонгуут араас чихэлдэх нь энгийн л зүйл. 
  8. Цай нь давстай байдаг. Бас мах сүү хоёрыг хольж  өвөрмөц хоол идлэг нь банштай цай гэдэг нэртэй. Монголчууд өөрсдийгөө ази хүн шиг харагддаг боловч Ази биш гэж боддог.
  9. Монголчууд Хятадаар биш өөрсдийн эх хэлээрээ ярьдаг. Харин ч хөрш улсад нь монголоор ярьдаг үндэстэнгүүд бий.
  10. Архи уухдаа ганцхан хундага тойруулдаг ёс заншилтай. Энэ үед тэдэнд амны бактери, ариун цэврийн тухай ярих хэрэггүй биз. Олон хүний ам гар дамжиж ирсэн архитай хундагыг авсан хүн бүхэн ууж дуусгах этгээд ёс энд үйлчилдэг.