Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн 5 дугаар чуулган өнгөрсөн өдрүүдэд боллоо. Чуулганы хүрээнд өчигдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэлийг сонгожээ.

Б.Оюунгэрэл нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацын тэргүүнээр ажиллаж байжээ.