Монголын газрын зургийг судалсан олон улсын эрдэмтэн судлаачид чуулах гэж байна.Энэ удаагийн хурал нь Монгол улс болон гадаад улс орнуудад хэвлэгдэн гарсан Монголын газрын зургууд, тэдгээрт туссан газар зүйн болон ахуй, шашин шүтлэг, зан үйлийн холбогдолтой нэрийн тайлалыг тайлбарлах юм байна. Мөн монгол газар зүйн байрлалаас хамаарч  хэрэглээний уламжлалыг тодруулах, монголчуудын түүх, соёлын нэн чухал өв болсон газрын зургийн цаашдын судалгааны цар хүрээг өргөжүүлэхэд эрдэмтдийн анхаарал, хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Хурлын үеэр Архивын Ерөнхий Газраас “Газар -Улсын үндэс” үзэсгэлэн гаргаж Монгол улсын Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй газрын зургуудаас сонирхуулах юм.