"Монголын үндэсний брэндийн зөвлөл"-ийн ажлын албанаас зохион байгуулж буй “Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн” есдүгээр сарын 4-нд болно. 

Зөвлөгөөнөөр Монголын үндэсний брэндийг тодруулах, түүнийг дэлхийд сурталчилан таниулах ажлын 2017-2020 оны төлөвлөгөө, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцоно. Мөн Монгол улсын дүр төрх /имиж/-ийн талаар гадаадын зургаан улсад /ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, БНСУ, Япон/ хийсэн судалгааны үр дүнг танилцуулах юм.

Тус зөвлөгөөнд манай улсын төрийн байгууллагын удирлагууд, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын төлөөлөгчид болон гадаад, дотоодын 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 120 хүн оролцоно гэж "Монголын үндэсний брэндийн зөвлөл"-ийн ажлын албанаас өнөөдөр мэдээллээ.