Х.Оргил
05 сарын 04, 2019
Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт анхдагч Монос Хүнс компанийн IPO-ийн захиалга 2019.04.22-2019.05.03-ыг дуустал явагдаж амжилттай хаагдлаа.
Тус компанийн хувьцааг худалдан авахаар гадаад, дотоодын 4004 хөрөнгө оруулагчид 10,5тэрбум төгрөгийн хувьцаа захиалсан нь татан төвлөрүүлэхээр зорьсон дүнгээс 43 хувиар давсан байна.
Монос Хүнс компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу нийт 8,6 тэрбумын төгрөгийн 122 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө олон улсын GMP,ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэнхүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм.
Эдүгээ тус үйлдвэрийн барилгын явц 45%, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн явц 96%, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явц 82%-тай явагдаж байгаа бөгөөд бүрэн ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна.
Ийнхүү Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт 4004 хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.
МОНОС ХҮНС ХК
Андеррайтер: ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.