Х.Оргил
04 сарын 15, 2020
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Нийт иргэдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Монголбанкнаас арга хэмжээ авч байгаа ч арилжааны банкуудад үл ойлголцол үүссэнээс болж зээлийн эргэн төлөлтөд хоцролт зэрэг шалтгаанаар торгууль тавьж байгаа мэдээлэл ирсэн. Иймээс уг асуудлыг банкны удирдлагуудтай хэлэлцэж торгууль тавихгүй байхаар болсон. Үнэндээ төв банк болон арилжааны банкуудад нэгдсэн ойлголт алга.
Тухайлбал "ХААН банк" дээр гэхэд энэ төрлийн гомдол гарсан. Тухайн иргэн ипотекийн зээлээ төлж чадахгүй гэсэн хүсэлт гаргах хугацаанд нь өөрөөс нь асуулгүйгээр ээжийнх нь тэтгэврийн зээлээс шууд татаад авчихсан тохиолдол гарсан байна. Энэ мэт асуудал гарсан учраас онцгой нөхцөл байдалд эх оронч байх уриалгыг тус банкны захирал н.Энхтуяатай ярилцсан.
Банкуудтай уг асуудлаар ярилцаж хүүгийн хураамжийг цуцлахгүй байх, зээл хамтран авсан хүмүүст нь мэдэгдэлгүйгээр шууд суутган авахгүй байхыг хүссэн. Анхаарч ажиллана гэдэг дээр ойлголцсон.
Дараагийн шатанд өндөр хүүтэй зээл олгодог ББСБ-ын асуудлыг эргэн харах болно.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.22.34] ・ 2020.04.18 Хариулах
оюунчимэг гэж хаан банкыг ёстой улайтал нь хэллээ. маш зөв
Зочин [211.36.148.110] ・ 2020.04.18 Хариулах
Энэ мэдээлэлыг олонд бүүр тэнэг хүн хараад ойлгохоор зурагаар тавиж хүмүүсд анхааруулах хэрэгтэй ингэж дураараа аашилж болохгүй шүү дээ энэ чинь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна
Зочин [202.126.89.78] ・ 2020.04.16 Хариулах
Зээлийг хүүтэй нь хойшлуулмаар байх юм. Хаан банк зээлийн хүүг нь /жишээ сард 480000 төг төлдөг хүү 280000 төг сар бүр / төл гэж байна.
Зочин [202.21.124.130] ・ 2020.04.16 Хариулах
ХААН банк ичээчээ луйварчингууд
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай