МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах талаар ҮЭ-үүдийн дарга нар, гишүүд өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Тэд удирдлагаа удаа дараагийн улсын хэлэлцээрийг явуулаагүй, шийдвэр гаргах түвшнийхэнтэй сүлбэлдэж эрх ашгаа бодож ажлаа хийхээ больсон зэрэг шалтгаанаар огцруулахаар санал нэгдсэн байна. 

Мөн хууль зөрчсөн үйлдлүүдийнх нь талаар баримт дэлгэх ажээ. 

Х.Амгаланбаатар нь  өмнө нь МҮЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр сонгогдохдоо МҮЭХ-ны  бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, анхан болон дунд шатны нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах талаар дорвитой ажил хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ бол түүнийг огцруулах тухай яриа анхных биш юм. Гурван жилийн өмнө "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчид МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцрох ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан билээ.