Буйдан дээрээ өдөржин зурагт үзээд мөнгө олох боломжтой гэвэл та итгэх үү? Харин бид боломжтой гэдгийг танд батлан хэлж байна. 

Үүний тулд таны хийх ёстой зүйл бол та Диснейн хамгийн том фен гэдгээ батлах явдал юм. Дараа нь та буйдан дээрээ “Toy story”, “Monster university” зэрэг анимейшныг үзэн, амархан мөнгө олох болно. Үнэн гэхэд итгэмээргүй байгаа биз?

https://review.org/ нь 2019 оны 11 дүгээр сарын 12-нд "Дисней+" шинэ сувгийн нээлтээ хийх гэж буйг тохиолдуулан Диснейн фенүүдийг хамруулсан сонирхолтой арга хэмжээ зохион явуулахаар болжээ. 

Шалгаруулалтад оролцож сонгогдсон тохиолдолд Диснейн бүтээсэн 30 шоу болон кинонуудыг ирэх 30 хоногийн хугацаанд таалан үзнэ. Тэдгээр кино, шоуг үзсэний тань төлөө "Walt Disney Pictures" компани танд 1000 доллар төлнө.

Тус тэмцээнд оролцохын тулд 18-аас дээш насны АНУ-ын иргэн байх шаардлагатай. https://review.org/ нь Диснейгүйгээр амьдарч чадахгүй жинхэнэ фенүүдийг хайж байгаа аж. 

Хэрвээ тус шалгаруулалтад оролцохыг хүсвэл 11дүгээр сарын 7-ноос өмнө анкет бөглөх хэрэгтэй ба тус компаний Youtube сувгийг дагасан байх шаардлагатай. Учир нь ялагчдыг тус сувгаар дамжуулан зарлах аж. Мөн Диснейн бүтээлүүдээс хамгийн их таалагддаг бүтээлийн талаарх сэтгэгдлээ бичихээс гадна өөрийгөө хамгийн тохирсон нэр дэвшигч гэдгээ тайлбарлах хэрэгтэй юм байна.


Эх сурвалж: https://brightside.me/