Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд болно.

Эдгээр өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй бөгөөд  долоодугаар сарын 16-наас хэвийн цагийн хуваарьт шилжих юм байна.

Харин галт тэрэг, олон улсын нисэх онгоц баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчих аж.