БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод нэгэн залуу найз бүсгүйдээ хутгалуулжээ. 

Хэрэг явдал зайрмагаас үүдэлтэй. Жингийнх нь талаар тоглоом наргиа хийсэнд бухимдсан бүсгүй ийнхүү найз залуугаа хутгалсан байна.

Тухайн үед залуу эр "Чи ийм тарган хэрнээ зайрмаг идсээр байх юм уу?" гэж асуусны дараа бүсгүй дуугаа хураан дэлгүүр орж хайч авжээ. Тэрээр тус хайчаар найз залуугаа удаа дараалан хутгалсны улмаас залуу газар үхэтхийн унасан байна. Залуу түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн боловч хэт их цус алдсан учраас амиа алдсан харамсалтай явдал болжээ. Энэ хооронд бүсгүй зугтахыг завдсан ч баривчлагдсан гэнэ.

Тэд 20 настай, үерхээд сар гаруй болсон аж.


Эх сурвалж: https://nextshark.com/