Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам засварын ажил өнөөөдөр эхэллээ. Налайх-Чойрын уулзвараас Гачууртын уулзвар хүртэлх 20.9 км авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компани ажиллаж буй. Тус зам нь олон улсын стандартад нийцсэн 4 эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай болох юм.

Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон.

Тухайлбал, бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино