Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хот хоорондын замд гарч байгаа осол, зөрчилийг багасгах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарантуул олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутад шилжүүлэхээр болжээ.

Энэ ажлын хүрээнд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Нарантуул ОУХТ-өөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа 

Ертөнц тур ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, Автобус тав ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгино хайрхан зорчигч тээврийн төвөөс

Буманзамт ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сумын чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэнд гаргахаар өөрчлөн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх өөрчлөлтийг хийснээр Нарантуул олон улсын худалдааны төв орчимоос хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгслээр хулгайгаар буюу зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэлт  хийж байгааг таслан зогсох юм. Мөн хяналт тавих нөхцөл бүрдэж орон нутгийн замд гарч зам тээврийн осол аваар буурч хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах ач холбогдолтой юм.

Нарантуул олон улсын худалдааны төв орчимоос өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа бий.

Эх сурвалж: АТҮТ