ОХУ-д  цутгасан модон эдлэл, тавилгын хавтан, модон шахмал түлш үйлдвэрлэгч “Элит ” компани Монгол  дахь  “Саян Уран Мандал” ХХК нь хамтарч  Монгол улсад цэвэр экологийн шахмал түлш нийлүүлж энэ оны есдүгээр сараас эхлэн зах зээлд худалдаалж эхэлжээ. ОХУ-ын Сибирская хотын “Элит” ХХК  нь 2011 онд байгуулагдсан,  сард 50 мянган м2  мод болон модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дүнзэн болон панелиан байшинг сард 500 м2- ийг  барих хүчин чадалтай компани бөгөөд нарсан шахмал түлшийг 800 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

ОХУ-ын Сибирийн Ангарск, Новосибирск, Усоль-Сиберская зэрэг бүх хотуудын хэрэгцээг хангадаг. Эдгээр хотуудад утааны бохирдлыг 100 хувь бууруулж  чаджээ. Тэд экологийн шахмал түлшээ хар мод, нарс, хуш зэргээр модоор түүхий эдээ бэлтгэдэг бөгөөд нарс модны үртэсээр шахаж хийсэн  байгаль орчинд ээлтэй, орчны хоргүй , элдэв цавуу болон химийн нэгдэлгүй, байгаль орчинд үлдэгдэлгүй, бүрэн шаталттай үнс үлдэхгүйгээрээ давуу талтай, өндөр хүчин чадал бүхий дулаан ялгаруулдгаараа онцлогтой түлш юм байна.

Дээрх түлшийг Улаанбаатар хот болон зарим аймаг сумын  агаарын бохирдлыг бууруулахад  бодит үр дүн үзүүлэхуйц өндөр ач холбогдолтой, байгаль орчинд ээлтэй  гэдгийг лаборторийн шинжилгээгээр нотлогдож Монгол Улсын зэх зээлд борлуулах эрхийг “Саян Уран Мандал” ХХК-нь авчээ.  

1. Гаалийн төв лабораторийн шинжилгээ

2. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын стандарт шинжилгээ

3. Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн шинжилгээ

4. Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхай, газрын тосны төв лабораторийн техникийн шинжилгээ

5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гарч борлуулах эрхээ авсан.

Техникийн үзүүлэлт:

- Илчлэг : 4246 KKal/кг
- Чийгшил : 11.4%
- Үлдэх үнс : 0.5%
- Бат бөх чанар : 99%
- Савлагаа : 12Ш/10кг
- Шаталт : 90-100 минут. 

Цогшсон гал дээр хийж ашиглавал илүү тохиромжтой.  Бүх төрлийн зууханд хэрэглэж болдогоороо давуу. Модны нүүрсний оронд ашиглах боломжтой. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Хонгор апартмент B блог-201тоот