Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 07 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд 2 удаа Насны хишиг олгоно. Үүнд:

  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.

Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авна уу.

 Насны хишгийг 2019 оны 1 сарын 21-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд олгож эхэлнэ.


Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар