Б.Баясгалан
04 сарын 28, 2020
Коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн уналтаас сэргийлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч- Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө гэдгийг НДЕГ-аас мэдэгдлээ.
Тодруулбал,
- Коронавируст халдварын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж үзнэ.
- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэг сарын хэмжээ нь 56.700 төгрөг байна.
- Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сар бүрийн тайланг дараа сарын 5-ны дотор цахимаар харъяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөхий газар
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.18] ・ 2020.04.28 Хариулах
Ялгаварлан гадуурхагчид eбсийн багш нар 600k авдаг их дээд сургуулийн багш2сая авдаг шүү тэнэг ажил болж бна
Зочин [192.82.65.146] ・ 2020.04.28 Хариулах
эх сурвалжаа оруулна уу.
Зочин [202.21.124.132] ・ 2020.04.28 Хариулах
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй