НМТГ нь 2016-2020 онд "Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийг хэрэгжүүлж 26 төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж ажилласан билээ. 

2020-2024 онд НМТГ нь Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3.1-т тусгагдсан зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Улаанбаатар хотын дижитал шилжилтийн төлөвлөгөө “НЭГ ТАРХИ-НЭГДСЭН СИСТЕМ” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд 13 төсөл, 27 арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь үндсэн 5 зорилттой:

1.Замын хөдөлгөөний ачааллыг  бууруулж түгжрэлийг сааруулах, төвлөрлийг багасгах, хяналт, удирдлагыг сайжруулах;

2.Нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг нээлттэй ил тод болгох авилга хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчинг сайжруулах;

3.Иргэдийн оролцоог нэмэгдүүлж Төрийн албан хаагчийн хариуцлага, дижитал соёлыг дээшлүүлэх;

4.Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, бүтээн байгуулалтын ажлыг ил тод нээлттэй гүйцэтгэхэд технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх;

5.Иргэдийн тав тухтай эрүүл аюулгүй орчинг нэмэгдүүлэх;

Төслийг нийслэлийн Засаг даргын баримталж буй хувийн хэвшлийг  дэмжих бодлогын хүрээнд мэдээллийн технологийн салбарын гүйцэтгэгч компаниудыг дэмжин хамтран ажиллаж хэрэгжүүлэх юм.                             

ЦАХИМ ЗАСАГЛАЛ – мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглан хотын цогц үйлчилгээнүүдийг цахим хэлбэрээр (интернет болон цахим төхөөрөмж ашиглан) иргэдэд хүртээмжтэй, нээлттэй чирэгдэлгүй хүргэх ба дараах дэд системүүдээс бүрдэнэ.

1.Бизнес эрхлэгч иргэн  аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимжуулах платформ “ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ”

2.Татвар, төлбөр хураамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох;

3.Хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг сайжруулах; 

4.Орон зайн дүн шинжилгээний төв ( их өгөгдлийн сан)

5.Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авалтын нэгдсэн хяналтын систем; 

ЗАМ, ТЭЭВРИЙН НЭГДСЭН УХААЛАГ СИСТЕМ - нь замын хөдөлгөөнд оролцож буй бүх талуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн хиймэл оюун ухааны тусламжтайгаар тооцоолол хийх боломжтой бөгөөд дараах дэд системүүдээс бүрдэнэ.

1.RFID суурилсан замын хөдөлгөөний систем

2.Замын хөдөлгөөн зохион байгуулалтын систем

3.Гэрлэн дохионы удирдлагын систем

4.Авто зогсоолын удирдлагын нэгдсэн систем

5.Нийтийн тээврийн ухаалаг систем

6.Такси болон Тусгай тээврийн удирдлагын систем

7.Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем Смарткар-ыг сайжруулж жолооч нарыг бүхий л төрлийн мэдээллээр хангах; 

АЮУЛГҮЙ ХОТ  ТӨСӨЛ-  нь телекамерын ухаалаг системд түшиглэсэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гудамж талбайн телехяналтын камерын нэгдсэн ухаалаг систем” дэд төслийн хэрэгжүүлнэ. 

“НЭГ ТАРХИ-НЭГДСЭН СИСТЕМ” төслийн үр дүнд иргэдэд тасралтгүй ухаалаг үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, нийслэлийн харьяа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээллүүдийн давхардал болон үр ашиггүй байдлыг арилгах нэгдсэн суурь системийг бий болгох, Нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол гэмтэл асуудлууд, авилга хүнд суртлыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, телехяналтын ухаалаг системд түшиглэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх юм.